Б.ГҮРСОРОНЗОН: УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВЭРЛЭГЧИД АЖ АХУЙН СИСТЕМЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хилийн боомтуудад улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй 250 гаруй аж ахуй нэгжийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүдэд техникийн хяналтын үзлэг, улсын дугаарын давхардал, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаар зэрэгт хяналт шалгалт хийсэн тайлан мэдээг танилцуулав. Мөн тус шалгалтаар шугам замын шалгалт хийж, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг холбогдох багууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн талаараа танилцуулж, үүрэг чиглэл өглөө.
“Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2 тал гарын үсэг зурлаа
Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Кыргиз, Беларус улсуудтай, 2014 онд Латви улстай, 2019 оны 1 дүгээр сард Унгар Улстай тус тус байгуулаад байна. Тус яамны зүгээс олон улсын хэмжээнд автотээврийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, хил, гаалийн хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна.
НҮҮРС ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ
Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын чиглэлд чингэлэгээр нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг өнөөдөр танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолын дагуу нүүрс тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, энэ цэгээс Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж байгаа билээ. Тавантолгой уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог. Харин чингэлэгт тээврийг эхлүүлснээр нүүрсний ачилт, буулгалтаас шалтгаалан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурч, нүүрсний жингийн хорогдол болон чанарын алдагдал багасч, хил нэвтрэх хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтай гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан энэ үеэр онцоллоо.
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ”
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэргэдэх эцэг эхийн зөвлөл нь үйл ажиллагааны чиг үүргийнхээ хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу, эх үрсийн баярыг тохиолдуулан “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриан дор 05 дугаар сарын 30-ны өдөр анхны арга хэмжээгээ зохион байгууллаа.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 350 ГАРУЙ МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА
Тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгээр өнгө үзэмж, ерөнхий байдлаараа тэнцэхгүй тохиолдол их байна