АРХИВ , АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АТҮТ ТӨҮГ нь Архивын ерөнхий газартай хамтран Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны чиглэлээр гарсан хууль тогтоомж болон харииуцсан албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд Улаанбаатар хот дахь Зорчигч тээвэр, Техник хяналтын үзлэгийн төв болон орон нутгийн автотээврийн төв, салбарын архив албан хэрэг хариуцсан албан хаагчид, няравуудаас бүрдсэн 50 гаруй албан хаагчид хамрагдав.
"НАУРЫЗЫН БАЯР"-ын мэнд дэвшүүлье
Монгол Улсынхаа өнцөг булан бүрт үндэснийхээ хосгүй баялаг өв уламжлал, урлаг соёл, зан үйлийн гайхам сайхныг үлгэрлэн харуулж, урин хавартай учран золгож буй нийт Казах түмэндээ "НАУРЫЗЫН БАЯР"-ын мэндийг хүргэн мэндчилж, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ
ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ
Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр буюу Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтрэх тул иргэд, тээвэрчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Ази хариуцсан тээврийн төслийн нэгжийн дарга Андерс Петерсонг хүлээн авч уулзлаа. Азийн хөгжлийн банкны зүгээс манай улсад “Тээврийн ухаалаг нэгдсэн систем” бий болгож, тээврийн салбарыг илүү боловсронгуй болгох чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа юм.
“ТЭЭВРИЙН БАЙЦААГЧИД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГЭЭ ТЭЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА”
Дэд бүтцийн салбарын хяналтын улсын байцаагчид зам тээвэр гээд бусад бүхий л харилцаанд тээвэрлэлт болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Эдийн засаг хурдацтай өсч байгаатай холбоотой тэдний хяналт тавих хүрээ улам тэлж байна. Зөвхөн хот хооронд явдаг тээврийн хэрэгсэлд хяналт тавьдаг цаг үе өөрчлөгдөж буй. Өнөөдөр “Гурван улсын эдийн засгийн коридор” хөтөлбөр хэрэгжснээр манай улсыг дамжин өнгөрөх олон улсын тээвэрлэлт явагдана. Тиймээс энэхүү тээвэрлэлтээс үүдэж гарах харилцаанд тэдний хууль эрх зүйн мэдлэг, хууль хэрэглэх чадвар, олон улсын гэрээ, конвенци, техник, технологи, хэлний мэдлэгээ сайжруулах зайлшгүй шаардлага тавигдаж байна.