Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Тээврийн цагдаагийн албанаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран энэ сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалт”-ыг зохион байгуулж байна.

МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖОЛООЧ НАР ОЛОН УЛСАД ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ ЭРХТЭЙ

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг 2010 оноос “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох” журмыг хэрэгжүүлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж. Мэргэшсэн жолооч гэхээр зөвхөн том оврын буюу автобус, ачаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын мэргэшил дээшлүүлсэнийг хэлдэггүй. Жижиг тэрэг байсан ч такси үйлчилгээ эрхэлдэг бүхий л жолооч нар тус тасагт мэргэшсэн жолоочийн шалгалт өгч, үнэмлэх авах ёстой аж. Өөрөөр хэлбэл B болон С ангилалын дагуу бага оврын машин жолоодож, ашиг орлого олдог л бол мэргэшсэн байх шаардлагыг тавьдаг байна. Улсын хэмжээнд 50 орчим мянган хүн мэргэшсэн жолооч болсон талаар Мэргэшсэн жолоочийн тасгийн дарга Б.Баярмагнай хэллээ.

Ш.БАТСАЙХАН: МАШИН ХААЖ ЗОГССОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЭЗЭНТЭЙ 1900-1234 ДУГААРААР ДАМЖУУЛАН ХОЛБОГДОХ БОЛОМЖТОЙ

Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсээс тээврийн үйлчилгээтэй холбоотой бүх мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой нэгдсэн лавлах үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайханаас тодрууллаа.

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН АТҮТ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ЗТХЯ болон АТҮТ онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна. Үүний тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох, жолооч нар мэргэшсэн байх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа боловсронгуй байх зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх тул эдгээр чиглэлийг хариуцаж байгаа АТҮТ ихээхэн анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” хэмээн уулзалтын үеэр хэллээ. Ази Европыг холбосон хамгийн ашигтай гарц болох Монгол Улс тээврийн салбараа улам хөгжүүлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх боломж манай улсад бүрэн бий хэмээн онцолж, цаашид транзит тээвэрлэлтийг идэвхижүүлэхэд анхаарах хэрэгтэй хэмээн онцоллоо.

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

“Гашуун сухайт” хилийн боомт, “Тээвэрчдийн хотхон”-ы бүтээн байгуулалт, “Цагаан хад” ачиж буулгах гаалийн баталгаат талбайд очиж тээвэрчдийн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд цаашид жолооч нарын ажлын байрны нөхцөл, нийгмийн асуудал, аюулгүй тээврийн үйлчилгээг явуулах тал дээр сайтар анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.