ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИРГЭДЭД ОЙРТСООР...
-Хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг ХААНААС Ч АВАХ бүрэн боломжтой боллоо- Автотээврийн үндэсний төвийн хот хоорондын зорчигч тээврийн Төв, Дундговь, Өмнөговь чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдрөөс ХУД-т байрлах Лавай төвөөс үйлчлэх болсон билээ. Тус төвд Автотээврийн үйлчилгээ үзүүлэх шинэ төв нээгдсэнээс гадна Улаанбаатар хотод үйлчилгээ явуулж буй 32 томоохон төвд тасалбар түгээх шинэ систем нэвтрүүлж байгаа талаарх таницуулга, нээлтийн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа.
Г.ДОРЖПАЛАМ: САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ОРОН НУТАГТ ҮЙЛЧЛЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТООГ 30 ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
Сар шинийн баяртай холбоотойгоор хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн ачаалал, түүнийг хэрхэн зохицуулж, зохион байгуулж байгаа талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламаас тодрууллаа.
АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран болон яамны сайд, дэд сайд асан гавьяат тээвэрчид АТҮТ-ийн Ахмадын хороонд бүртгэлтэй 150 гаруй ахмадууд оролцлоо.
АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДЛӨӨ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас удирдах ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан уялдаа холбоог сайжруулах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцох зорилгоор “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг энэ сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд үйлдвэрийн газрын нийт удирдах албан тушаалтнууд, алба, тасаг, хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтнүүд оролцож 2018 оны ажлаа дүгнэж буй бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, АТГ зэрэг холбогдох бусад байгууллагуудаас сургалт зохион байгуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
АЧАА БАРААГ ЦАХИМААР ЗАХИАЛЖ, ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО
Хот хоорондын ачаа тээврийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, эрсдэлгүй байлгах, стандартын шаардлага хангасан нөхцөлөөр тээвэрлэлт хийх, ачаа тээврийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор “Ачаа тээврийн цахим систем”-ийг нэвтрүүлэхээр АТҮТ, Ворлд инновэшн ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.