ТӨВ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ ЧИГЛЭЛИЙН ХОТ ХООРОНДЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ "ЛАВАЙ" АВТО БУУДАЛ РУУ ШИЛЖҮҮЛЛЭЭ
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн Төв, Өмнөговь, Дундговь аймаг чиглэлийн үйлчилгээ 2019 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүрэгт байрлах “ЛАВАЙ АВТО БУУДАЛ”-д шилжүүллээ. Иймд тус чиглэлүүдэд зорчих иргэд үйлчлүүлэгч та бүхэн “Лавай” шинэ автобуудлаар үйлчлүүлээрэй.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР, АТҮТ ХАМТАРСАН ШАЛГАЛТ ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Сар шинийн баярыг угтсан бэлтгэл ажилтай холбоотойгоор хөдөө орон нутаг-Улаанбаатар, Улаанбаатар-хөдөө орон нутаг чиглэлийн тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор улс хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осолд орохоос урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм бусад холбогдох хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ хамтран “Сар шинэ-Тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг явуулж эхэллээ.
МЭНДЧИЛГЭЭ
Автотээврийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмэрээ оруулан хөгжил дэвшил өөд хамтдаа тэмүүлж буй нийт тээвэрчид, инженер техникийн ажилтнууд, автотээврийн салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэн мэндчилье. Хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй, тээврийн үйлчилгээг зохион байгуулах зорилгоор 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарлаж, амжилт бүтээлээр дүүрэн учран золгож буйдаа баяртай байна.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН АЛБАН ХААГЧИД ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
Автотээврийн салбарт олон жил үр бүтээл идэвх санаачилгатай ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх Зорчигч тээврийн төвийн дарга Намсрайн Бямбадоржийг “Алтангадас” одонгоор, Сонгинохайрхан Зорчигч тээврийн төвийн Тээвэр зохицуулагч П.Чимэдцэрмааг “Автотээврийн салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтэн Ш.Чадраабал, Г.Мэндбаяр нарыг ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар шагналыг гардууллаа.
ЖОЛООЧ ТА ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд жолооч та өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдлээс хамгаалж, ашиглалтын хугацаандаа автотээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангаж, замын хөдөлгөөнд оролцож байна уу? Автотээврийн үндэсний төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн 3 төвд “Жолооч та өвөлд бэлэн үү” өдөрлөгийг зохион байгуулж, тээврийн хэрэгслүүдэд компьютер оношлогоо хийж, хөдөлгүүрийн тосны чанар, хөргөлтийн шингэний хөлдөх хэм, тоормосны шингэн дэх усны хувь зэргийг нэмэлтээр шалгаж, мэргэшсэн инженерүүд мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.