Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ДЭД БҮТЦИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсын хамтарсан ажлын хэсгийн шинжээчдийн түвшний 4-р хурал энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Уг хуралдааны талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Сэрээтэртэй ярилцлаа.

СТАНДАРТЫН ДАГУУ БАРИГДСАН АВТО БУУДЛУУД ОРОН НУТАГТ СҮНДЭРЛЭЛЭЭ       

“Авто тээврийн үндэсний төв”-өөс Дорноговь аймгийн төв Сайншанд суманд “Авто буудал” барьж ашиглалтад оруулжээ. Уг Авто буудлын барилгыг улсын төсвийн 809,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хөх хайрхан трейд” ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан байна. Авто буудлын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Авто тээврийн үндэсний төв”-ийн захирал П.Дэлгэрнаран болон аймаг, сумын удирдлагууд, Дорноговь аймгийн хэмжээнд нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон иргэд оролцжээ. Авто буудал ашиглалтад орсноор улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэх, ая тухтай орчин нөхцөл бүрдэж байгаа юм.

ЗҮҮН БҮСЭД МОНГОЛ УЛСДАА ЖИШИГ БОЛОХУЙЦ "АВТО БУУДАЛ" АШИГЛАЛТАД ОРЛОО  

Хэнтий аймагт MNS 6300:2011 стандартын дагуу гуравдугаар зэрэглэлийн үйл ажиллагаа явуулах “Авто буудал” ашиглалтад орлоо. Нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн өртөгтэй, 2 давхар 1,200 м.кв талбайтай томоохон байгууламжюм. Зүүн бүсийн гэх тодотголтой энэхүү Авто тээврийн төвийг орон нутгийн “Баялаг Онон” ХХК барьжээ.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАВ

Автотээврийн үндэсний төвөөс улс, хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгчдийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдэд ажиллалаа. Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 61 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал болон онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд зайлшгүй байх шаардлагатай тоноглол, хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

НҮҮРС ТЭЭВЭРЛЭГЧ ААН, ЖОЛООЧДЫН АР ГЭРИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

Тавантолгой Ухаахудгийн уурхайгаас Гашуунсухайт БНХАУ-ын Ганц модны боомт чиглэлд нүүрс тээвэрлэж буй машины цуваа 137 км-т хүрч, жолооч нар өвлийн хүйтэн машиндаа хонож, 14-30 хоног тээвэрлэлтэд зогсож байсан. Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг гарч, газар дээр нь ажилласан. Тэгвэл өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар тус чиглэлд нүүрс тээвэрлэж буй 161 ААН-ийн төлөөлөл, жолооч, тээвэрчид, тэдний ар гэрийнхэн, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, авч буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.