Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ТОХИРЛЫН БАТАЛГАА ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд тохирлын үнэлгээ хийлгэж, баталгаажуулалт хийлгэж эхэллээ

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БҮТЭН ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

Автотээврийн үндэсний төвөөс 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн, тайлангийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Тус үйлдвэрийн газраас хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй, тээврийн үйлчилгээг зохион байгуулах зорилгоор 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарлаж, энэ онд 5 зорилтын хүрээнд нийт 162 ажил төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн талаар захирал П.Дэлгэрнаран хурлын үеэр онцоллоо.

ТӨРИЙН ӨМЧИТ ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН НИЙТ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД, УДИРДЛАГЫН БАГ ХАМТ ОЛОНД БАЯР ХҮРГЭЖ, ЦААШДЫН АЖИЛ ҮЙЛСЭД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫН НИЙГМИЙН АСУУДАЛД ОНЦГОЙЛОН АНХААРНА

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Ц.Сарангэрэл нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Тавантолгойн орд газраас Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээврийн замд нүүрсний тээврийн хүнд даацын автомашины урт дараалал үүсэж, жолооч нар олон хоногоор дугаарлаж, хүнд нөхцөлд ажиллаж байсан юм. Тэгвэл Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч ажилласны дүнд нүүрс тээвэрлэлтийн дараалал багассанаас гадна жолооч нар эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдаж эхэллээ.

НҮҮРС ТЭЭВЭРЛЭДЭГ 13 МЯНГАН ЖОЛООЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, суурин амьдардаг 2 мянган иргэн, энд ажилладаг цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчиддаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн баг зохион байгуулан газар дээр нь ажиллаж байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.