Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

ТАВАНТОЛГОЙ ДАХЬ УРТЫН УРТ ТЭЭВРИЙГ ЦУЦАЛЛАА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног автомашиндаа амьдардаг байдал ч арилна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх жолооч нарынхаа цалинг нэмэхийг нүүрс тээврийн 161 компанийн удирдлагуудаас хүслээ.

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАМД ҮҮССЭН ЦУВААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЦЭГЦЛЭВ

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт, БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслийн дараалал энэ сарын 06-ны өдрөөс эхлэн 130-140 км-т хүрч, нийт 6500 орчим тээврийн хэрэгслийн цуваа үүсээд байсан юм. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудтай хамтран дээрх асуудлыг шуурхай шийдвэрлэсэн байна.

MONGOLIAN NATIONAL ROAD TRANSPORT CENTER OBTAINED ISO 17020

Автотээврийн үндэсний төвийг олон улсын ISO 17020 стандартаар итгэмжлэгдсэн талаар Техникийн хяналтын олон улсын хороо буюу CITA албан ёсны цахим хуудсандаа онцолжээ.

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАР ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД ЕВГЕНИЙ ИВАНОВИЧ ДИТРИХТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар ОХУ-д ажлын айлчлал хийж, “Тээврийн долоо хоног-2018” олон улсын форумд оролцоод ирлээ. Хоёр улсын сайдууд зам тээврийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, хамтран хэрэгжүүлсэн ажлуудаа харилцан дүгнэж, цаашид хэрэгжүүлэх дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн асуудлыг хөндөн ярилцсан байна.

АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хурал энэ оны 11 дүгээр сарын 20-21-нд Унгар Улсын Будапешт хотод амжилттай зохион байгуулагджээ. Хуралдааныг монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, унгарын талаас Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Чаба Балог нар удирдав. Энэхүү хуралдааны хүрээнд Автотээврээр олон улсын ачаа болон зорчигч тээвэрлэх тухай хэлэлцээрт талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.