МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГА ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
Тасралтгүй өсөн нэмэгдэж буй нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн ухаалаг үйлчилгээг бий болгоход авто тээврийн салбарын стандартчилал, тохирлын үнэлгээний үйл ажиллагааны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/ -аас “АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ЧАНАРЫН ДЭД БҮТЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ
Нарантуул ОУХТ-өөс зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа Ертөнц тур ХХК-ийн гэрээтэй Архангай аймгийн Жаргалант сумын чиглэл, Автобус тав ХХК-ийн гэрээтэй Төв аймгийн Баянжаргалан сумын чиглэлийг Сонгино хайрхан зорчигч тээврийн төвөөс /драгон төв/, Буманзамт ХХК-ийн гэрээтэй Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэл, Очирмөнх хайрхан хоршооны гэрээтэй Говьсүмбэр аймгийн Чойрын чиглэл, Хийморийн зам хоршооны гэрээтэй Төв аймгийн Баян сум, Багахангай дүүргийн чиглэлийг чиглэлийг Баянзүрх зорчигч тээврийн төвөөс тухайн чиглэлд тээвэрлэлтэнд гаргахаар өөрчлөн шилжүүлэхээр шийдвэрлээд байна.
АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ОЛОН УЛСЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО НЭВТЭРЛЭЭ
Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын “Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хороо” -ны 2018 оны 10 дугаар сарын 22 ны хуралдаанаар АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ /ТӨҮГ/-ийн нийслэл дэх Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн 3 төвийг “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага MNS ISO/IEC 17020 - 2013” стандартын шаардлагыг хангасан байна гэж үзэж итгэмжлэхээр шийдвэрлэлээ.
#АТҮТ ТӨҮГ-ЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА
Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Дорноговийн нутаг Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-25 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Иймд зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаарлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгсэл сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
ОРОН НУТГИЙН АВТОЗАМЫН 27 ПОСТЫГ ТУСГАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ТОНОГЛОЛОО
Улсын хэмжээнд жилд дунджаар зам тээврийн ослын улмаас 500 орчим хүн амь насаа алддаг бөгөөд эдгээрийн 78 хувь нь орон нутгийн замд гарсан харамсалтай тоо баримт бий. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замын хяналтын 27 цэг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр Тээврийн цагдаагийн албанд хүлээлгэн өглөө. Үүнд ажлын өрөөний техник хэрэгсэл, согтолт тандагч, камер, иж бүрэн компьютер, хурд хэмжигч, суурин гэрлэн дохио зэрэг техник хэрэгслүүд багтсан байна.