Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ТООН ҮЗҮҮЛЭЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД БУУРЧЭЭ

Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Замын цагдаагийн алба, холбогдох бусад байгууллагууд зам тээврийн ослыг бууруулахад анхаарч, уялдаа холбоотой хамтран ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарласантай холбоотойгоор “Хүн, тээврийн хэрэгсэл, зам, орчин” гэсэн дөрвөн элементийг цогцоор нь авч үзэн тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах жил”, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 оныг “Үйлчилгээний чанарыг сайжруулах” жил болгон зарласантай холбогдуулан хяналт шалгалтыг тогтмолжуулах бүсчилсэн шалгалтыг орон нутгийн замуудад хийж байна. Үндсэн дөрвөн чиглэл буюу хойд, урд, баруун, зүүн аймгууд, нэмэлт нэг чиглэл буюу Замын-Үүд чиглэлүүдэд хяналт шалгалт зохион байгуулж байна.

Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

Сүүлийн үед хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг луйвардан авах, банк, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоодыг хууран мэхлэж их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан үйлдлүүд гарах болсон. Мөн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд том оврын хүнд даацын тээврийн хэрэгслүүд, чиргүүлийн хуурамч бичиг баримт бүрдүүлэх, тамга, тэмдэг гарын үсгийг хуурамчаар үйлдэн шилжүүлэн авах гэмт хэргүүд гарчээ. Дээрх хууль бус үйлдлүүдийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа аж.

Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн үйл ажиллагаанд цогц хяналт тавьж байна

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан хад, Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй улс хоорондын ачаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг болон бүртгэл, гэрчилгээ, тээврийн хэрэгслийн улсын дугаар, арлын дугаар зэрэгт цогц хяналт тавин ажиллаж байна.

АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН  ТОГТОЛЦОО БҮРДЭЖ БАЙНА

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас автотээврийн салбарт ажил үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоож, хөндлөнгийн баталгаажуулалтыг хэрэгжүүлэх Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийг байгуулж MNS ISO/IEC 17065-2013 стандартын дагуу итгэмжлэлийн шаардлагыг ханган ажиллаж байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.