МОНГОЛЧУУД ГЕРМАН, ЧЕХ, СЛОВАК, УНГАР, ПОЛЬШ УЛСУУД РУУ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Дамжин өнгөрөх тээврийн сүлжээг Европ болон Төв азийн улсууд руу өргөтгөх суурь тавигдлаа. Зам, тээврийн хөгжлийн яамнаас олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Европын холбооны улсуудтай байгуулахаар тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан баг ажиллаж байна.
Монгол, Латвийн тээврийн яамны төлөөллүүд уулзав
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд тэргүүтэй албаныхан Латви Улсын Тээврийн яамны Автотээврийн газрын орлогч дарга Ания Новикова тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч, улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн тоо хэмжээг нэмэгдүүлэх болон зөвшөөрлийн бичгийн ашиглалтын талаар санал солилцлоо.
Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн албан хаагчид орон сууцаар 100 хувь хангагдлаа
Сүхбаатар аймгийн Автотээврийн төвөөс ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго тавьснаар жил гаруй хугацаанд биеллээ олж, тус төвийн 11 ажилтан албан хаагчид шинэ байрны түлхүүрээ гардан авлаа. Автотээврийн төв Хөгжимт жүжгийн театртай хамтран ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор орон нутгийн Түвшинмөнх ХХК-иар стандартын өндөр түвшинд захиалснаар жил гаруй хугацаанд 24 айлын орон сууц ийнхүү ашиглалтад ороод байна.
Ш.БАТСАЙХАН: ДОТООДЫН АЧАА ТЭЭВРИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦООТОЙГООР ЗОХИОН БАЙГУУЛНА
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Ачаа тээврийн цахим систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар тус үйлдвэрийн газрын дэд захирал Ш.Батсайхантай ярилцлаа.
30 МИНУТЫН ҮНЭТЭЙ АМЬ БУЮУ ЦАГ ХОЖИХ ХҮСЭЛ
-АТҮТ-өөс хууль бус тээвэрлэлтэд хяналт тавьж байна- Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгож зарласан билээ. Энэ хүрээнд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Үйл-чил¬гээний чанарыг сайжруулах зорилгын дор бусад холбогдох байгууллагуудтай хамтран “Хүн, тээврийн хэрэгсэл, зам, орчин” гэсэн дөрвөн элементийг цогцоор нь авч үзэн тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тодруулбал, бүсчилсэн хяналт шалгалтыг орон нутгийн замд хийж тодорхой зөрчлүүдийг илрүүлснээр зам тээврийн ослын тоо буурсан үзүүлэлт байгаа юм. Тиймээс манай сонины сурвалжлах хэсэг АТҮТ-ийн бүсчилсэн хяналт шалгалт хийх ажлын хэсэгтэй хамт хууль бус тээвэрлэлт, хяналт шалгалтад гарч буй хүндрэл бэрхшээлийг сурвалжлахаар өнгөрсөн сарын 31-нд Дархан-Уул аймгийг зорилоо.