АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын Засгийн Газар болон БНХАУ-ын Засгийн Газар хоорондын автотээврийн хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэх яамд хоорондын протоколын хэрэгжилтийг хангуулах 32 дахь уулзалт өнгөрсөн долоо хоногт Увс аймагт зохион байгуулагдлаа. Уулзалтад БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Зам харилцаа, тээврийн танхимын орлогч дарга Юн Вэн Жин тэргүүтэй төлөөлөгчид, Монгол талаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Дэд захирал Х.Баярхүү тэргүүтэй нийт 20 гаруй төлөөллүүд оролцож хилийн боомтуудад тулгамдаж буй асуудал болон хэрэгжүүлж эхлэх асуудлуудаа харилцан тохиролцлоо.
ХОЛИМОГ ТЭЭВЭРЛЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, НЭМЭЛТ АВТОБУСНУУДААР ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орсон хүчтэй аадар борооны улмаас төмөр замын далан сэтэрч, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумаас Дорноговь аймгийн Айраг сум хүртэлх төмөр замаар галт тэрэг зорчих боломжгүй болсон. Үүнтэй холбоотойгоор УБТЗ ХНН, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас шуурхай арга хэмжээ авч, зорчигчдыг Улаанбаатар хотоос Говь-Сүмбэр аймаг дахь Чойр өртөө хүртэл галт тэргээр, Чойр өртөөнөөс Дорноговь аймгийн Айраг өртөө хүртэл том оврын автобусаар, Айраг өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл галт тэргээр тээвэрлэх холимог тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллажээ.
Нүүрс тээвэрлэлтийг хөнгөвчлөх арга хэмжээнүүдийг авч байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 185 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангуулахаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Автотээврийн Үндэсний Төвийн захирал П.Дэлгэрнарангаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Таван толгой Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч буй хүндрэлтэй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Хот хоорондын нийтийн тээврийн шинэ чиглэлүүд батлагдлаа.
Хот хоорондын нийтийн тээврийн шинэ чиглэлүүд батлагдлаа
МОНГОЛ УЛСАД АВТОТЭЭВРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 93 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой тохиож байна. “Улсын тээх нэвтрүүлэх газар” нэртэйгээр байгуулагдсан автотээврийн салбарын хамт олон эх орныхоо эдийн засгийн бүтцийн томоохон салбар, хөгжлийн нэгэн тулгуур болсоор 93 жилийг ардлаа орхижээ.