Чингисийн өргөн чөлөө -11
1900-1234 info@transdep.mn

Б.МӨНХЖАРГАЛ: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТУС БҮРИЙН АШИГЛАЛТЫН ТҮҮХИЙГ НЭГ ДОРООС ХАРАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Авто үйлчилгээний мэдээллийн сан ашиглалтад орсонтой холбогдуулан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

“ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР БА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээвэрлэгч жолооч нарыг сургах, тээвэрлэлтийн баримт бичгийг шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах хүрээнд “ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР БА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ” өдөрлөг 2018 оны 01 сарын 19-ны өдөр 13:00 цагаас “Монгол хьюндэй моторс” ХХК-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.

Автотээврийн үндэсний төвийнхөн 2018 оныхоо төлөвлөгөөг батлав

Автотээврийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчид 2018 онд хийх томоохон ажлууд болон хөрөнгө оруулалт, дүрэм журмын шинэчлэл, "Хөгжлийн хөтөлбөр" болон 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Орон нутгийн зам давааг хаагаагүй хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Өнгөрсөн хоёр, гурав хоногт нийт нутгаар орсон цас болон цасан шуурганы улмаас аймаг орон нутгийн зам, даваа хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Өчигдөр орсон их хэмжээний цаснаас шалтгаалан Өвөрхангай аймгаас Баянхонгор орох зам болон Дундговь аймгийн Ногоон дов орчмын замын цас зузаарсан, зорчиход хүндрэлтэй байсан учир хөдөлгөөнийг түр хугацаагаар өчигдөр хязгаарласан байна. Харин өнөөдрийн байдлаар хөдөө, орон нутагт албан ёсоор хаасан зам, даваа байхгүй хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж, зохион байгуулаад байна.

Дуудлага худалдаа эхлэхийг та
мэдсэн үү?

УЕА шинэ серийн 387 онцлог дугаарын дуудлага худалдаа 4 сарын 18-наас 5 сарын 12 хүртэл ажлын 19 хоногийн турш үргэлжилнэ.