Автотээврийн үндэсний төв 2017 оны ажлын үр дүнгээ дүгнэлээ
Автотээврийн үндэсний төв нь Автотээврийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, албан даалгавар, хуралдааны тэмдэглэл, Салбарын сайд, төрийн нарийн бичгийн даргын тушаал, үйлдвэрийн газрын дүрэм, Захирлын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай байгуулсан Контрактын гэрээ, Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан Ажил, үйлчилгээг хариуцуулан гүйцэтгүүлэх гэрээ, байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 2017 онд тодорхой ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлжээ.
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хотын чиглэлд зорчигч тээврийн автобус үйлчилж эхэллээ
Монгол Улсын Ховд аймгийн Булган боомтоос БНХАУ-ын Такашикен боомтоор зорчих зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тус боомтоор өдөрт 60-аас доошгүй зорчигч хил нэвтэрдэг бөгөөд дулааны улиралд зорчих зорчигчдын тоо эрс өсөж өдөрт 200 хүртэл зорчигчид хил нэвтэрдэг байна. Эдгээр иргэд бүгд өөрсдийн ачаа, тээшээ гараар тээвэрлэн 300 гаран метр алхаж хил нэвтэрдэг байсан бол Автотээврийн үндэсний төвөөс уг асуудлыг шийдвэрлэж, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай зорчих боломжийг бүрдүүлээд байна.
ГАШУУНСУХАЙТЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ЗТХЯ, УУХҮЯ, АТҮТ -ӨӨС ХИЙЖ БАЙНА
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ, АТҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг хоёр хэсэгт хувааж ачилт хийлгэхээр болсон ба 500 орчим тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, өнөөдөр, маргааш хувааж гарахаар зохицуулаад байна.
Ш.Батсайхан: Гашуунсухайтын боомтод тээвэр төлөвлөлтийн программ нэвтрүүлнэ
Өнгөрсөн зунаас эхлэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж буй автомашинуудын дараалал 120 километрт хүрч, нэг удаа хилээр гарахдаа арав гаруй хоног зарцуулдаг хүнд нөхцөл байдал үүссэн.
Гашуунсухайт – Ганц модны хилийн боомтод тээвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж байна
Гашуунсухайт хилийн боомтын нүүрс тээвэрлэлтэд үүссэн нөхцөл байдлыг арилгах, нүүрсний ачилт тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх зорилгоор ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төвийн ажлын хэсэг ажиллаж байна.