МЭНДЧИЛГЭЭ
Буурал түүхийн цадиг зузааран, хүн төрөлхтөн нэгэн оныг үдэж, шинэ оноо угтах энэ мөчид эх орныхоо эдийн засгийн бүтцийн томоохон салбар, хөгжлийн нэгэн тулгуур болсон үе үеийн тээвэрчид, ахмадууд, инженер техникийн ажилтан албан хаагчид, автотээврийн салбарын нийт хамт олон Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД!
2016 оны Техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй болон оношилгоонд орсон боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн торгууль /96000 төг/ оногдуулахаар заасан байдаг.
Д.Эрдэнэмөнх: Ганц удаа машин угаалгах мөнгөөр бүтэн жилээ даах техникийн үзлэгт хамрагдах боломжтой
Тээврийн хэрэгслийн техник хяналтын үзлэгийн талаар Авто тээврийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнмөнхтэй ярилцлаа.
Үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцлаа
“Эх орны үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн хүндрэлээс гаргацгаая” уриатай үндэсний үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн 2016 оны 12-о сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тээвэрчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа
Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос санаачлан Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, "Монголын даатгагчдын холбоо" ТББ-тай хамтран тээвэрлэгч жолооч нарын дунд "Тээвэрчдийн хууль, эрх зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх нь" сэдэвт сургалтыг үй шаттайгаар зохион байгууллаа.